Энэхүү судалгааны ажлыг ХБНГУ-д хамгийн томд тооцогддог төдийгүй Европын нөлөө бүхий томоохон судалгааны байгууллагуудын нэг болох “Дэлхий дахин ба Бүс нутаг судлалын хүрээлэн” \German Institute of Global and Area Studies\-ийн харъяа “Ойрхи-Дорнод судлалын хүрээлэн”-гийн судалгааны материалуудыг ашиглан бэлтгэв.
Ислам, Исламизм ба Терроризм
Оршил
Ислам, Исламизм буюу Исламын Фундаментализм, Исламын Терроризм - эдгээр нэр томьёонуудын хоорондын уялдаа холбоо, утга агууллагын ялгааг харуулахад энэ судалгааны ажлын гол зорилго оршино.
Барууны тэргүүлэх гүрний эдийн засаг, цэргийн хүчний бэлэг тэмдэгүүдийн эсрэг террорист халдлагаар эхэлсэн 21-р зуунд дэлхий нийтийг хамарсан мэтгэлцээн үүссэн билээ: Ислам гэж юу вэ? Муслимчүүд юу хүсэж байна вэ? Баруун–зүүний сөргөлдөөний дараах даяарчлагдсан шинэ мөргөлдөөний тэнхлэг тогтов уу?
Өрнөдийнхөн ба парламентын ардчилал нь ислам ба терроризмтай хийж байгаа шийдвэрлэх тэмцлийн талаар тоолж баршгүй олон хэвлэл мэдээллийн нийтлэл, шууд ярилцлагын нэвтрүүлгүүдээр зарим нь ухаалгаар, эрэгцүүлэх ба гэгээрүүлэх аястай харьцуулж байхад зарим нь нийтлэлийнхээ гол агуулгуудад бүдүүн тоймоор хандаж хялбарчлах хандлагатай байна. Энэ зураглал нь шар сонинуудын томоохон гарчгуудаас харагдаж байгаагаас гадна зарим /нэр хүнд бүхий / хэвлэлүүдийн тойм, тэр ч байтугай шинжлэх ухааны бүтээлүүдэд ч хамаарч байна.
Мөн Барууны улс төрчид болон цэргийнхний байр суурийн нөлөөлөл ч саяхныг хүртэл уг асуудлыг засаж залруулахаасаа илүүтэй хурдасгасаар ирсэнийг дурьдахгүй байж болохгүй юм.
1979 онд Персийн хаан Мухамед Реза Пахлавиг исламын хувьсгалчид Ираны хаан ширээнээс нь унагаснаас хойш бараг Америкийн ерөнхийлөгч бүр исламын ертөнцөд ‚цусны өшөөт дайсан‘тай байсан гэж элж болно. АНУ-ын Дундад – Дорнод дахь гол холбоотон болох шах унаснаар АНУ стратегийн хувьд ялагдлын байдалд орон тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улстай хамгийн урт газраар хиллэж байсан Иран улс өрнөдийн лагераас гарснаар барахгүй мөн цэргийн ЦЕНТО эвсэл ч бас задарсан юм.
Үүгээр 1977 онд ерөнхийлөгч Картер АНУ-ын хувьд амин чухал сонирхол болохыг зарлаж байсан дэлхийн эрчим хүч хангамжийн хамгийн чухал бүс нутаг болох Персийн булан дахь АНУ-ын оролцоо аюулд учирсан төдийгүй АНУ-ын Ирантай явуулах бодлогын алдаа нь Картерийн дахин сонгогдох боломжийг хаасан гэж шинжээчид үздэг байна. Түүнийг залгамжлагч Рональд Рейген Ираны хувьсгалын удирдагч Аяатоллах Хомейни – тай дайсагнаж байсан ч тэрбээр Ливийн ерөнхийлөгч Гаддафи – г өөрийн гол дайсанаа болгосон байдаг. Харин Эцэг Буш нь хоёр дахь Персийн булангийн дайныг Иракийн ерөнхийлөгч Саддам Хуссайн – ы эсрэг явуулсан байхад түүнийг залгамжлагч Билл Клинтон өөрийн дургүйцлийг Иран болон Иракийн төрийн тэргүүнүүдийн эсрэг “ давхар агуулгат бодлого” – оортодорхойлж байсан юм.
Йимд Залуу Бушийн Осама Бин Ладен – ы эсрэг эхлүүлсэн “Загалмайлсан дайн”аар шинэ мөргөлдөөн эхлээгүй бөгөөд харин үүгээр дараалсан олон маргаан мэтгэлцээний төгсгөл \урьдчилсар байдлаар?\ тавигджээ.
Ямартай ч АНУ-ын засгийн газарт исламын ертөнцийг өөрийн итгэл найдвартай холбоотнууд, Египетийн ерөнхийлөгчид Садат болон Мубарак, Саудын – арабын хаад Файсал, Халид болон Фаад г.м. хүмүүс байсаар ирсэн боловч эдгээр нь өөрийн ард түмний хамт Ойрхи – дорнодын мөргөлдөөнд Израйлийг дэмжсэн АНУ-гийн уламжлалт бодлогын нөлөөн дор Израйлийн талд орохоос өөр гарцгүй байдалд ордог байна. Үүгээр хувь хүмүүстэй холбон мөргөлдөөн тайлбарлах зураглалаас холдох нь зүйтэй бөгөөд учир нь ийм маягийн дүр зураглал нь хэдийгээр байдалыг тодотгож өгч байгаа ч цаагуураа хялбарчилсан ойлголт өгөх сөрөг талтай. Асуудлын ерөнхий зураглалыг гүйцээхэд Хүйтэн дайны төгсгөлийн дараа үүсээд буй Өрнөдийн Батлан Хамгаалах Холбоодын шинэ чиглэл баримтлалыг дурьдах ь зүйтэй. Магадгүй энэхүү шинэ чиглэл нь Хүйтэн дайнд давуу ялалт байгуулсаны туган дор дараах зэвсэгт дайралтаа “Цөлийн шуурга” нэртэйгээр лалын шашинтай нэгэн оронруу хийснээр эхэлсэн бөгөөд энэ довтолгооны цаад мөн чанар нь тухайн үеийн НАТО – ийн удирдагчдын хэлсэн үгээр илэрхий харагдаж байгаа юм. Тухайлбал тэр үеийн ерөнхий командлагч асан Джон Галвин Брюсселээс бүрмөсөн буцахдаа энэ шинэ чиглэлийг тодорхойлон хэлэхдээ: “Хүйтэн дайнд бид ялсан. Далан жилийн гажигдлын дараа бид сүүлийн 1300 жилийн гол сөргөлдөөний тэнхлэгт буцаж ирлээ: Энэ нь Исламтай хийх Их зөрчилдөөн юм” хэмээсэн байдаг.
Мөн ерөнхий нарийн бичгийн дарга Вилли Клэй 1995 онд исламын фундаментализм өрнөдийнхний хувьд коммунизмтай адил том аюул хэмээн тайлбарласан байдаг.
Гагцхүү энд нэг талыг барьж бурууг тохох эсвэл үйл хэргийг мушгихыг оролдсо бус бөлгөө. 9 дүгээр сарын 11 нь өөрийн өмнөх түүхтэй байсан юм. Мөн энэ аймшигт үйл явдлын хохирогч нар нь тодорхой байхад үйлдэгчид нь тодорхой бус ч бас л хүн бүрт ойлгомжтой болж чадаагүй хэвээр байгаа юм. Тэр байтугай НАТО–ийн төлөөлөгчдийн ишлэлүүд ч өөр хоорондоо зөрчилдөж байгаа нь харагддаг. Галвин дайснаа “ислам” гэж тодорхойлсон байхад Клэй “исламын фундаментализм”, түүнийг залгамжлагч Робертсон “исламын терроризм” хэмээсэн байдаг. Эдгээр нэр томьёо өөр хоорондоо хэрхэн уялддаг вэ? Эдгээр нь нэг утга агуулгатай юм уу эсвэл ямар ч холбоогүй юм уу? Эдгээр туйлуудын хооронд дараахь тайлбарууд өөрийн байр суурийг хайж байна.
Ислам
Ислам бол юуны түрүүнд монотеист буюу нэг бурханч үзэлтэй дэлхийн шашин бөгөөд өөрийн олон зуун жилийн түүхэнд баялаг төдийгүй олон төрлийн түүхэн өв уламжлал үүсгэн ирсэн билээ. Йимээс дан ганц өнөөгийн исламтай холбож буй үзэгдлүүдээр энэ шашны мөн чанарыг тодорхойлж болохгүй юм. Эдгээр үзэгдлүүдийг ихэвчлэн энэхүү шашны урт удаан түүхэн замналын өчүүхэн хэсэг буюу зоргоор сонгон авсан үеүүдтэй уялдуулдан холбодог. Гэхдээ: жишээ нь 14-р зууны үеийн ислам исламаараа л үлдэнэ. Энэ нь энэхүү шашинд урт удаан түүхийн явцадаа угтвар хариу, ухааралын үеүүдийг идэвхи, шинэчлэлийн үеүүдээр тэр болгон он дарааллар биш ч олон газруудад нэгэн зэргээр хөгжиж, сольбиж эсвэл давхаралдаж ирсэн гэдгийг хэлж буй юм.
Исламын шашинд өнөө үед янз янзын тивийн тэрбум гаруй хүмүүс нэгдэн орж байна. Тэрбээр бүс нутгийн чанартай маш олон төрлийн хэв шинжтэй байдаг бөгөөд ганц дан “Ислам”-ын тухай бичих боломжгүй юм. Шашны сургаалийн үндэс суур нь ч үүнийг үгүйсгэхгүй бөгөөд дотроо асар их ялгаатай байдаг нь энэхүү шашны хоёр том урсгал болох суннит, шиит-ээр зөвхөн ялгараад зогсохгүй эдгээрийн доторхи өөр өөрийн үзэл үнэмшил бүхий жижиг урсгалууд батлаж байдаг.
Гагцхүү энэ хүрээнд л энэхүү шашинг уламжлал цамцаалаар баян шашин төдийгүй мөн өөрийн дагалдагчдийн ёс суртахууны болон этикийн үзэл баримтлалд нөлөөлөн тэдний нийгэм, улс төр, соёл урлагийн \өдөр тутмын\ амьдралд хүрч байдаг нэгэн амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл буюу соёл гэдэг утгаар нь тайлбарах боломжтой. Йим ч учираас жишээ нь бүхий л цаг үед исламыг улс төрийн зэмсэг болгох оролдлогууд байсаар иржээ. Мөн өнгөрсөн болон одоо цагт өөрийн шашныг улс төржүүлэхээс татгалзсан муслимчүүдийн тоо их хэмжээгээр байсаар ирсэн ба тэд нар үүнд шашны “сүйдэл” тэр бүү хэл “бузарлал” олж хардаг байна. Ерөнхийд нь ажиглахад шашныг улс төржүүлэх хандлага истамын ертөнц эргэлт, хямрал буюу аюул нүүрэлсэн тохиолдлуудад илүү хүчтэй байсан байна.
Үүний нэг тод жишээ бол Загалмайлтны аян дайнаас хойших Барууны исламын ертөнц дөхь хамгийн нүсэр довтолгооны үед үүссэн нөхцөл байдал юм. Пирамидын дэргэдэх 1798 оны Наполеоны ялалт нь үзэгдэл төдий үйл явдал биш байсан ба тэрбээр үүгээрээ 19, 20-р зуунуудын колончлол, империализмын үндэс суурийг тавьсан юм. Анхдагч үр дагварууд болох дээрэмдэлт ба дарлан мөлжилтийн сацуу мүслимчүүд оюун санааны хувьд нэгэн томоохон асуулт гарч ирсэн нь Барууныханд уул шугамандаа өөрсдөөс нь илт давуу ба хамгийн сүүлд илгээгдсэн буюу ийнхүү төгөлдөршсөн номт шашин, түүнээс улбайлан хөгжсөн соёл нийгмийг яаж ялж чадав гэсэн асуулт байлаа.
Энэ асуултын нэг хариу нь 19 зууны сүүлд өрнөсөн исламын шинэчлэлийн хөдөлгөөнд орших бөгөөд тэрбээр дан ганц оршин тогтнон буй тогтолцоог эргэлзэлд оруулсанаараа л улс төржиж эхэлсэн явдал юм.
Үргэлжлэл бий