10.25.2009

Төрсөн өдрийн тэмдэглэл

Сайн сайн байна уу, миний Улаанбаатар
сайн байна уу, сайн байна уу.. энэ үнээрийн дажгүй дуу шүү.
Ялангуяа настр сайхан үед дуулаад хөлөөрөө ганц хоёр бүжгийн хөдөлгөөн хийгээд л ..
За энэ яахав өнөөдөр миний настр сайхан байгаагийн илээрхийлэл юм байлгүй.
Өнгөрсөн долоо хоногт өчүүхэн миний бие хорвоод мэндэлсэн өдөр тохиолоо. Ажлын ачаалал ихтэй долоо хоног таарсаныг хэлэх үү урьд өмнө нь төрсөн өдрийн баярт ач холбогдол нэг их өгч ирээгүй явсаныг ч хэлэх үү баасан ахын төрсөн өдөртөй таарсаныг ч хэлэх үү их л бужигнасан долоо хоног болж өнгөрөв.


Үнэн ачаалалтай мөртөө гайхалтай ажлын таван өдөр байлаа. Хэдийгээр урьд хожид үзэж байгаагүй их “программ”тай байсан ч өдөр бүр нь сэтгэлд хоногшохуй үйл явдлуудаар дүүрэн байж залуу насны минь нэгэн гэгээлэг сайн сайхан дурсамж болон үлдэх нь тодорхой. Энэ амьдралын минь мөчүүдийг надтай хуваалцсан хүн бүрт талархасанаа сэтгэлийн угаас энэ дашрамд уламжлахыг хүсэж байна!


10.12.2009

Залуус, дvv нартаа хvргэх шvлэг

Энэ нэгэн үдшийн мэндийг хүргье!

Айхтар айхтар сургамж өгүүлсэн шүлэг яруу найраг нэтээр явж байдаг. Уншиж суухад эдгээрийн уран цэцэн хурц ухааныг нь бишрэн баясах сайхан, ухааруулж сургасан бодлуудад нь уусан орох ямар их тааламжтай.
Энэхүү Дашбалбаргуайн нэртэй шүлэг ч нэгийг бодогдуулсан эд санж...


Залуус, дvv нартаа хvргэх шvлэг

О.Дашбалбар


Vзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шөнө, зэлэн дээр жихvvцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ.
Өр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!
Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv…
Ширхэг ширхэгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа vе vе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бvхнээ
Зарж vрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгvй илгээх юм.
Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггvй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг ганцхан юм шvv!
Vр хvvхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Vсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрvvдийг жаргалтай vдeээ ч, дvv минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хvний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гvвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь “хvv минь” гэсээр босож ирнэ.
Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгvй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт
Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нvд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сvрэг, толгод дамжихаас илvv сайхныг
Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи…
’’Моод хөөсөн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бvсгvйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгvй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илvv ойлгоно чи!
Харь холын шуугиант хот нaоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.
Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!
Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэдАав, ээж хоёр чинь юм шvv!
Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм өгөх хэрэггvй,
Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй!
Аль алинаар нь тэд дутаагvй!
Эрт цагт гэрээсээ гарсан “өөрийгөө” л
Ээж, аав хоёртоо хvргэж өг!
Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг хөгшчvvлд vгvй ээ!
Учир мэдэхгvй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идvvлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндvvрч явлаа.
Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу…!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
“Хvvтэйгэй л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!
Чи зэмлэл хvлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрvvн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгvй…
Алдааг минь та нар бvv давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!…
Алтан дэлхийд vvнээс илvv гавъяаг ах нь мэдэхгvй ээ!
Vзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Өнгө алаг хорвоо дээрӨөрийн сайндаа чи төрөөгvй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идvvлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндvvрч явлаа…

10.11.2009

Ислам, Исламизм ба Терроризм 3

Глобалчлал

Гуравдугаар үеийн үүсэл хөгжил нь цаг хугацааны хувьд 20 дугаар зууны сүүлчээр үтэр түргэн газар авсан глоболчлалтай энэ зэрэгцэн гарч ирсэн нь түүхэн тохиолдол ч байж магадгүй бөлгөө. Энэхүү харилцаа хэлхээг ойлгоход Энтони Гиддэнсийн 1990 онд өгсөн глобалчлалын ач холбогдол бүхийд тооцогддог тодорхойлолт буюу глобалчлалыг цаашид дэлхийн бөмбөрцөгийг улам л хурд эрчтэйгээр бүрхэх орон зайн хувьд холын бүтцүүд, тэдгээрийн хоорон дах үйл явдал, процессуудын сүлжээ хэмээн тодорхойлсон нь нийцэхгүй бөгөөд энэхүү дэлхий дахинаа нягтаршин тархаж буй сүлжээ холбоосын тэгш бус хэм нь исламын ертөнцөд хамгийн хүчтэйгээр мэдрэгдэж глобалчлалыг дэлхий дахины нэгдэл хэмээн хүлээн авахаас илүүтэйгээр Барууныхны зүтгүүлж буй тэдний ашиг сонирхол, ач холбогдол хэмээн хүлээж авдагт оршино.
Энэхүү үзэл бодол бэхжихэд мөн ихэнх муслим сэхээтэн, улс төрчид түүхэн аливаа хүнд үе болон хүйтэн дайн дах Барууныхны ялалтын голч шалтгаанаар /барууны өөрсдийн зарим сэхээтэн, улс төрчдийн адил/ глобалчлыг олж хардаг байсан нь шууд нөлөөлсөн гэж үздэг бөгөөд жишээ татахад Каир хотын стратегийн судалгааны нэрт Ал-Ахрам төвийн тухайн үеийн захирал асан Саиид Яасиин ирж буй шинэ үеийг тодорхойлон байр сууриа илэрхийлэхдээ: “Нийгмийн шинжлэх ухааны бүхий л салбарууд дах эрдэмтэн судлаачид өөрсдийгөө шинэ ертөнц дэлхийн үүслийн гэрчүүдэд тооцож байна. Хоёр туйлт тогтолцоо нурсан 1989 буюу тэрхүү дурсамжит оныг санал нэгтэйгээр эргэлтийн цэгт тооцож байна.. Шинэ төлөвлөгөө баримтал шаардлагатай болсоны дунд даяаршил /globality/ буюу түүний дэлгэрэнгүй тодорхойлолт чухал байр суурийг эзэлж байна. Даяаршил гэдэг нь үүсэж буй шинэ ертөнц дэлхийг тодорхойлох хамгийн оновчтой үг юм” хэмээжээ. ‘Хоёрдогч ертөнц’ оршин тогтонсоор байсан бол глобалчлал бий болохгүй байх байсан гэж Зухаир Дибаяа итгэл дүүрэн хэлсэн байдаг. Энэ хүрээнд глобалчлалыг муслимчуудын үүднээс ойлгох 3 гол шинж тэмдэгүүд нь:
Нэгдүгээрт глобалчлал нь исламын ертөнцийн улс төрийн ядууралд хүргэж байна. Дэлхийг глобалчлалын нэрэн доор ‘шинээр төвхөнүүлэх’-дээ Барууныхан ислам улс орнуудад хоёрдогч дүрийг л өгөх бодлоготой байна.
Хоёрдугаарт глобалчлал нь эдийн засгийн хэлхээ холбоог үүсгэж байна. Исламын ертөнцийн шинжээчид дэлхий дахина дэлгэрээд буй үзэл бодолтой нэгдэн глобалчлал дор явагдаж буй олон улсын өрсөлдөөний гол төв нь үзэл бодлын, зэвсэгт хүчиний, соёлын талбараас халин эдийн засгийн талбарруу шилжсэн хэмээн үзэж байгаа бөгөөд ислам улс орнууд энэхүү замналаас өөрсдийгөө татан авах боломжгүйгээс гадна үүрэг ролийн хуваарилалт энэ тэнцүү бус буюу муслимчууд нэг талаар барууны бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, арга зүйн хэрэглэгчид болон хувирч нөгөөтэйгүүр хямд ажиллах хүчин ба түүхий эдийн нөөц болон хувирч байна. Гэвч эдийн засгийн өсөн хөгжихөд шаардагдах боломж нөхцөл маруухан учир тэдний хувьд эдийн засгийн глобалчлал нь баян ядуугийн ялгааг улам ихэсгэж, хүн амын ихэнх хэсгийг нэн ядуурлын түвшинд хүргэж, авилгалд нэрвэгдүүлэн өрөнд унагаж, гадаадын мэдлэг, тоног төхөөрмжийн нийлүүлэлтээс улам хараат болгож байна хэмээн үзэх болсон.
Гуравдугаарт глобалчлал нь соёлын тогтолцоонд хүндрэл авчирч байна. Глобалчлал дах байр сууриа тодорхойлоход хүлээн зөвшөөрөгдөөд буй эдийн засгийн хүчин зүйлүүдийг харгалзахгүйгээр соёлын холбогдолтой асуудлууд исламын ертөнцөд ихэнх тохиолдолд тавигдаж байна. Энэ нь хүн төрлөхтөн соёл хоёрыг дайны талбар болгон исламын эсрэг Хантингтоны заралсан дайны хүчтэй нөлөөлийн илэрхийлэл байх магадлалтай юм. Олон муслимчууд Барууныхныг өөрсдийн эдийн засгийн, хөрөнгө мөнгөний болон технологийн давуу талаа ашиглан глобалчлалын процессд ноёрхож байна гэж үзэн соёлын харилцан солилцоонд ихээхэн бэрхшээлүүд байгаад санал нэгдэж байна. Наад захын илт жишээ гэхэд араб африкийн гудамжуудыг барууны савангийн дууриуд хоосолж байгаа явдал бөгөөд өгөхийн зүг эх хоёр нь байнгийн нэг л буюу хойд зүгээс урд зүгрүү, баруунаас зүүнрүү ганц Баруун хэмээх сувгаар явагдаж Урд зүгт үзэгчид нь оршиж байна. Энэхүү барууны нийгмийн тогтолцоо, амьдралын болон үзэл бодлын хэв маягийг сурталчилсан мэдээлэл технологийн ганцаарчилсан эзэгнэл нь олон тооны муслим үзэгчидэд нэг талаар дутмаг дорой байдал нөгөө талаар өөрсдийн үзэл бодол хэв маягийг алдагдуулж буй мэдрэмжийг өгч байна.

Үүгээр дээр дурдсан муслим шинчлэгчдийн гуравдугаар үе глоболчлал хоорондын харилцаа холбооны хүрээ эцэслэнэ. “Тэд нар /муслимчууд/ ... /глобалчлал/-аас эх хэлийг нь, шашнийг нь, амьдралын хэв маягийг нь устгаж үгүй болгоно хэмээн эмээж байна. Баруунжуулалтыг амьдралын хэв маяг нь болон ноёрхох, капитализмыг эдийн засгийн давуу тогтолцоо болох, англи хэлний ноёрхол, аялал жуулчлалыг тэргүүлэх үйлдвэрлэлийн салбар болон хөгжих эдгээр үзэгдлүүдийг зөвхөн улайран зүтгэгч бус муслимчууд ч аюултайд тооцож байна.” / /
Цаад учиртаа энэ нь глобалчлал бол колончлол, империализм аль альнаас нь ч илүү муслимчуудын мөн чанар, өөрсдийгөө харах үзэлд нь аюул нүүрлүүлж буйг илтгэнэ. Колончлол болон империалист эрх баригч нарын хувьд муслимчууд нь юуны түрүүнд ажиллах хүч ба хэрэглэгчид улмаар хүйтэн дайны явцад ‘нөөц’ байсан. Олон арван жилийн нөлөөлөлийн явцад баруунд элэгтэй барууныг дэмжигч хэсэг өүрэлдэн бий болсон ч эдгээр нь ямагт цөөнх байсаар иржээ. Глобалчлал нь амьдралын бүхий л салбарт уусан ордог бөгөөд өөрийн гэсэн ил тод царайгүй байдаг ба тэр нь гагцхүү баруунаас үүдэлтэй буюу тэнд төлөвшсөн гэсэн бүрхэг санаа сэтгэгдэлийг төрүүлэхээс цаашилдаггүй.
Энэ хүрээнд зөвхөн ислам л халдашгүй гэж ойлгогдох бөгөөд зөвхөн тэр л амьдралд ойр амгалан ба аюулгүй байдлын цэг гэдгийг амласнаар хамгийн хурдтай тархаж буй энэхүү дэлхийн шашины гол утга учир нь тайлагдаж буй юм. Гэсэн хэдий ч дээр дурьдсанчлан мөргөлийн ордондоо амгалан тайванг хайгч муслим хүн бүр шашинаараа улс төр хийх энэ үзлийг хуваалцаггүй.
Гагцхүү зөвхөн энэ чиглэлийг баримтлагчидийг буюу бурхны элч гэгдэх Профет Мухаммед болон түүний залгамлагчид болох дөрвөн Калифын амьдарч байсан төгөлдөршүүлэн магтсан тэрхүү цаг үеийг эгүүлэн авчрахыг шаардагч, улс шашин хоёрын нэгдэлийг /дин ва даула/ номлогчидийг ерөнхийд нь исламын фундаменталистууд хэмээн нэрийднэ.

Ислам, Исламизм ба Терроризм 2

Шинэ залуу 21-дүгээр зуунд үүсээд буй Исламын ертөнц болон Барууны гэгдэх орнууд, тэр дундаа АНУ, хоорон дахь дэлхий дахиныг хамарсан хурц сөргөлдөөний цаад учрыг монголчууд бидэнд гэрэлтүүлж өгөх учиртай энэхүү нийтлэлийн нэг дүгээр хэсгийг өмнөх дугаараараа Ислам гэж юу яг юу вэ сэдэвтэйгээр уншигч олон та бүхэнд хүрсэн билээ. Энэ дугаарт нийтлэлийнхээ үргэлжлэлийг арабын ертөнцийн зарим хэсгүүд исламын шашинг хэрхэн улс төржүүлэн тэмцлийнхээ гол цөм зэмсэг болгож буй талаар хүргэж байна.


Улс төржилтийн шат дамжлагууд

Өмнөх хэсгийн сүүлд дурдагдсан 19 зууны сүүлчээр өрнөсөн исламын шинэчлэлийн хөдөлгөөний анхны залгамж үеийнхэн Барууныханд буюу тэдний санаачилсан орчин үежүүлэлт, шинэчлэл, хөгжил хэмээх ухагдахуунуудад ерөнхийдөө элэгтэй хандаж зөвхөн материалист суурин дээр төдийгүй мөн оюуны талбар дээр ч барууныхантай ижил талаараа нэгдэх эрмэлзэлтэй байж. Гэвч 20-дугаар зууны эхэн хагаст тэрхүү хөдөлгөөний дараагийн залгамж үе гарч ирсэн бөгөөд энэ үеийнхэний үзэл бодол колончлол, социализм, фашизм, дэлхийн эдийн засгийн хямрал, дэлхийн хоёрдугаар дайн г.м. энэ бүгдийн нөлөөн дор төлөвшсөн байж.
Йинхүү хөдөлгөөний анхны үеийнхэн Барууныхан болон тэдгээрийн ололтуудыг ерөнхийдөө үнэлж байсан бол дараагийн үе нь энэхүү хандлагад буюу Барууныхны нэвтрүүлсэн орчин үежүүлэлт болон хөгжил гэх бодлого баримтлалд эргэлзэж эхлэн материаллаг хүчин, оюуны тэр дундаа ёс зүйн дутагдал хоорондын томоохон орон зайг илрүүлэн шүүмжтэй хандах болжээ. Энэ үеээс л өнөөгийн ч улс төрийн исламд үргэлжлэн оршисоор буй Өрнөдийн материаллаг давуу хүч болон Дорнодын оюуны давуу хүч хоорондын аксиом эхлэлээ олсон гэж үздэг. Йим учираас энэ үеийнхэн өөрсдийн үйл ажиллагаанд соёлын асуудал тэр дундаа боловсролын талыг онцгойлон анхаарч, харин дан ганц улс төрийн чанартай шаардлага, идэвхжил ховор тохиолдолд тооцогддог байв. Энэ цаг үе дэх улс төрийн тэмцэл нь колончлолын эсрэг тэмцэл байсан ба энэ нь гол төлөв үндэсний далбаан дор явагдаж байсан бөгөөд зорилго нь колончлолын эзэд орнуудын тогтоосон хил хязгаар дотор ‘үндэсний‘ тусгаар тогтнолоо олж тогтооход л оршиж байв.
Гэвч энэ зорилгодоо хүрсэний дараа улс төрийн ч, эдийн засгийн ч хувьд тэдний ‘эх улсууд’-аас хараат байдалд үндсэн өөрчлөлт ороогүйн улмаас өнгөрсөн зууны хоёрдугаар хэсэгт үндэсний үзэл нь (прото-) социализмаар солигдох буюу нөхөгдөх үзэгдэл газар авчээ. Тэрхүү тухайн цаг үед бүрэлдээд байсан ‘хоёрдогч орнууд’ тэдэнд тус дэм, загвар жишээ бүхий Баруунаас ирж Дундад Зүүн болон Умард Африкт ноёрхлоо тогтоогоод байсан хүчнүүдийн эсрэг сөрөг хөтөлбөрийг амласан ч тэр нь мөн л нэгний хараат байдлаас ангижирч нөгөөхийн хараат байдалруу орсонтой өөрцгүй зүйл болон хувирчээ.
Гагцхүү энэ хүрээнд исламын шинэчлэгчдийн гуравдугаар үе эхлэлээ олсон ба ямар ч гадны хөтөлбөр баримтлалын эсрэг чанх зогсож, хөгжлийн гарцаар язгуур өв уламжлал бүхий исламыг эрхэмлэн сонгосон юм. Йинхүү Баруун нь хөгжил дэвшлийн эх байхаан больж, бүр эсрэгээр ‘өвчин‘ гэж тодорхойлогдон ‘нянгууд‘аа исламын ертөнцөд түгээсэнийг нь устган үгүй хийх зорилго газар авсан ба энэ байдал нь өнөөг хүртэл зонхилсоор ирсэн бөгөөд өөрийн орчин дахь гадны ч дотоодын ч чанартай бүхий л дутагдал гачигдал, шудрага бус байдалдаа Барууныг буруутгадаг зуршил биш зантай болжээ.

Ислам, Исламизм ба Терроризм

Энэхүү судалгааны ажлыг ХБНГУ-д хамгийн томд тооцогддог төдийгүй Европын нөлөө бүхий томоохон судалгааны байгууллагуудын нэг болох “Дэлхий дахин ба Бүс нутаг судлалын хүрээлэн” \German Institute of Global and Area Studies\-ийн харъяа “Ойрхи-Дорнод судлалын хүрээлэн”-гийн судалгааны материалуудыг ашиглан бэлтгэв.


Ислам, Исламизм ба Терроризм
Оршил

Ислам, Исламизм буюу Исламын Фундаментализм, Исламын Терроризм - эдгээр нэр томьёонуудын хоорондын уялдаа холбоо, утга агууллагын ялгааг харуулахад энэ судалгааны ажлын гол зорилго оршино.
Барууны тэргүүлэх гүрний эдийн засаг, цэргийн хүчний бэлэг тэмдэгүүдийн эсрэг террорист халдлагаар эхэлсэн 21-р зуунд дэлхий нийтийг хамарсан мэтгэлцээн үүссэн билээ: Ислам гэж юу вэ? Муслимчүүд юу хүсэж байна вэ? Баруун–зүүний сөргөлдөөний дараах даяарчлагдсан шинэ мөргөлдөөний тэнхлэг тогтов уу?

Өрнөдийнхөн ба парламентын ардчилал нь ислам ба терроризмтай хийж байгаа шийдвэрлэх тэмцлийн талаар тоолж баршгүй олон хэвлэл мэдээллийн нийтлэл, шууд ярилцлагын нэвтрүүлгүүдээр зарим нь ухаалгаар, эрэгцүүлэх ба гэгээрүүлэх аястай харьцуулж байхад зарим нь нийтлэлийнхээ гол агуулгуудад бүдүүн тоймоор хандаж хялбарчлах хандлагатай байна. Энэ зураглал нь шар сонинуудын томоохон гарчгуудаас харагдаж байгаагаас гадна зарим /нэр хүнд бүхий / хэвлэлүүдийн тойм, тэр ч байтугай шинжлэх ухааны бүтээлүүдэд ч хамаарч байна.
Мөн Барууны улс төрчид болон цэргийнхний байр суурийн нөлөөлөл ч саяхныг хүртэл уг асуудлыг засаж залруулахаасаа илүүтэй хурдасгасаар ирсэнийг дурьдахгүй байж болохгүй юм.
1979 онд Персийн хаан Мухамед Реза Пахлавиг исламын хувьсгалчид Ираны хаан ширээнээс нь унагаснаас хойш бараг Америкийн ерөнхийлөгч бүр исламын ертөнцөд ‚цусны өшөөт дайсан‘тай байсан гэж элж болно. АНУ-ын Дундад – Дорнод дахь гол холбоотон болох шах унаснаар АНУ стратегийн хувьд ялагдлын байдалд орон тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улстай хамгийн урт газраар хиллэж байсан Иран улс өрнөдийн лагераас гарснаар барахгүй мөн цэргийн ЦЕНТО эвсэл ч бас задарсан юм.
Үүгээр 1977 онд ерөнхийлөгч Картер АНУ-ын хувьд амин чухал сонирхол болохыг зарлаж байсан дэлхийн эрчим хүч хангамжийн хамгийн чухал бүс нутаг болох Персийн булан дахь АНУ-ын оролцоо аюулд учирсан төдийгүй АНУ-ын Ирантай явуулах бодлогын алдаа нь Картерийн дахин сонгогдох боломжийг хаасан гэж шинжээчид үздэг байна. Түүнийг залгамжлагч Рональд Рейген Ираны хувьсгалын удирдагч Аяатоллах Хомейни – тай дайсагнаж байсан ч тэрбээр Ливийн ерөнхийлөгч Гаддафи – г өөрийн гол дайсанаа болгосон байдаг. Харин Эцэг Буш нь хоёр дахь Персийн булангийн дайныг Иракийн ерөнхийлөгч Саддам Хуссайн – ы эсрэг явуулсан байхад түүнийг залгамжлагч Билл Клинтон өөрийн дургүйцлийг Иран болон Иракийн төрийн тэргүүнүүдийн эсрэг “ давхар агуулгат бодлого” – оортодорхойлж байсан юм.

Йимд Залуу Бушийн Осама Бин Ладен – ы эсрэг эхлүүлсэн “Загалмайлсан дайн”аар шинэ мөргөлдөөн эхлээгүй бөгөөд харин үүгээр дараалсан олон маргаан мэтгэлцээний төгсгөл \урьдчилсар байдлаар?\ тавигджээ.

Ямартай ч АНУ-ын засгийн газарт исламын ертөнцийг өөрийн итгэл найдвартай холбоотнууд, Египетийн ерөнхийлөгчид Садат болон Мубарак, Саудын – арабын хаад Файсал, Халид болон Фаад г.м. хүмүүс байсаар ирсэн боловч эдгээр нь өөрийн ард түмний хамт Ойрхи – дорнодын мөргөлдөөнд Израйлийг дэмжсэн АНУ-гийн уламжлалт бодлогын нөлөөн дор Израйлийн талд орохоос өөр гарцгүй байдалд ордог байна. Үүгээр хувь хүмүүстэй холбон мөргөлдөөн тайлбарлах зураглалаас холдох нь зүйтэй бөгөөд учир нь ийм маягийн дүр зураглал нь хэдийгээр байдалыг тодотгож өгч байгаа ч цаагуураа хялбарчилсан ойлголт өгөх сөрөг талтай. Асуудлын ерөнхий зураглалыг гүйцээхэд Хүйтэн дайны төгсгөлийн дараа үүсээд буй Өрнөдийн Батлан Хамгаалах Холбоодын шинэ чиглэл баримтлалыг дурьдах ь зүйтэй. Магадгүй энэхүү шинэ чиглэл нь Хүйтэн дайнд давуу ялалт байгуулсаны туган дор дараах зэвсэгт дайралтаа “Цөлийн шуурга” нэртэйгээр лалын шашинтай нэгэн оронруу хийснээр эхэлсэн бөгөөд энэ довтолгооны цаад мөн чанар нь тухайн үеийн НАТО – ийн удирдагчдын хэлсэн үгээр илэрхий харагдаж байгаа юм. Тухайлбал тэр үеийн ерөнхий командлагч асан Джон Галвин Брюсселээс бүрмөсөн буцахдаа энэ шинэ чиглэлийг тодорхойлон хэлэхдээ: “Хүйтэн дайнд бид ялсан. Далан жилийн гажигдлын дараа бид сүүлийн 1300 жилийн гол сөргөлдөөний тэнхлэгт буцаж ирлээ: Энэ нь Исламтай хийх Их зөрчилдөөн юм” хэмээсэн байдаг.
Мөн ерөнхий нарийн бичгийн дарга Вилли Клэй 1995 онд исламын фундаментализм өрнөдийнхний хувьд коммунизмтай адил том аюул хэмээн тайлбарласан байдаг.

Гагцхүү энд нэг талыг барьж бурууг тохох эсвэл үйл хэргийг мушгихыг оролдсо бус бөлгөө. 9 дүгээр сарын 11 нь өөрийн өмнөх түүхтэй байсан юм. Мөн энэ аймшигт үйл явдлын хохирогч нар нь тодорхой байхад үйлдэгчид нь тодорхой бус ч бас л хүн бүрт ойлгомжтой болж чадаагүй хэвээр байгаа юм. Тэр байтугай НАТО–ийн төлөөлөгчдийн ишлэлүүд ч өөр хоорондоо зөрчилдөж байгаа нь харагддаг. Галвин дайснаа “ислам” гэж тодорхойлсон байхад Клэй “исламын фундаментализм”, түүнийг залгамжлагч Робертсон “исламын терроризм” хэмээсэн байдаг. Эдгээр нэр томьёо өөр хоорондоо хэрхэн уялддаг вэ? Эдгээр нь нэг утга агуулгатай юм уу эсвэл ямар ч холбоогүй юм уу? Эдгээр туйлуудын хооронд дараахь тайлбарууд өөрийн байр суурийг хайж байна.

Ислам

Ислам бол юуны түрүүнд монотеист буюу нэг бурханч үзэлтэй дэлхийн шашин бөгөөд өөрийн олон зуун жилийн түүхэнд баялаг төдийгүй олон төрлийн түүхэн өв уламжлал үүсгэн ирсэн билээ. Йимээс дан ганц өнөөгийн исламтай холбож буй үзэгдлүүдээр энэ шашны мөн чанарыг тодорхойлж болохгүй юм. Эдгээр үзэгдлүүдийг ихэвчлэн энэхүү шашны урт удаан түүхэн замналын өчүүхэн хэсэг буюу зоргоор сонгон авсан үеүүдтэй уялдуулдан холбодог. Гэхдээ: жишээ нь 14-р зууны үеийн ислам исламаараа л үлдэнэ. Энэ нь энэхүү шашинд урт удаан түүхийн явцадаа угтвар хариу, ухааралын үеүүдийг идэвхи, шинэчлэлийн үеүүдээр тэр болгон он дарааллар биш ч олон газруудад нэгэн зэргээр хөгжиж, сольбиж эсвэл давхаралдаж ирсэн гэдгийг хэлж буй юм.
Исламын шашинд өнөө үед янз янзын тивийн тэрбум гаруй хүмүүс нэгдэн орж байна. Тэрбээр бүс нутгийн чанартай маш олон төрлийн хэв шинжтэй байдаг бөгөөд ганц дан “Ислам”-ын тухай бичих боломжгүй юм. Шашны сургаалийн үндэс суур нь ч үүнийг үгүйсгэхгүй бөгөөд дотроо асар их ялгаатай байдаг нь энэхүү шашны хоёр том урсгал болох суннит, шиит-ээр зөвхөн ялгараад зогсохгүй эдгээрийн доторхи өөр өөрийн үзэл үнэмшил бүхий жижиг урсгалууд батлаж байдаг.
Гагцхүү энэ хүрээнд л энэхүү шашинг уламжлал цамцаалаар баян шашин төдийгүй мөн өөрийн дагалдагчдийн ёс суртахууны болон этикийн үзэл баримтлалд нөлөөлөн тэдний нийгэм, улс төр, соёл урлагийн \өдөр тутмын\ амьдралд хүрч байдаг нэгэн амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл буюу соёл гэдэг утгаар нь тайлбарах боломжтой. Йим ч учираас жишээ нь бүхий л цаг үед исламыг улс төрийн зэмсэг болгох оролдлогууд байсаар иржээ. Мөн өнгөрсөн болон одоо цагт өөрийн шашныг улс төржүүлэхээс татгалзсан муслимчүүдийн тоо их хэмжээгээр байсаар ирсэн ба тэд нар үүнд шашны “сүйдэл” тэр бүү хэл “бузарлал” олж хардаг байна. Ерөнхийд нь ажиглахад шашныг улс төржүүлэх хандлага истамын ертөнц эргэлт, хямрал буюу аюул нүүрэлсэн тохиолдлуудад илүү хүчтэй байсан байна.
Үүний нэг тод жишээ бол Загалмайлтны аян дайнаас хойших Барууны исламын ертөнц дөхь хамгийн нүсэр довтолгооны үед үүссэн нөхцөл байдал юм. Пирамидын дэргэдэх 1798 оны Наполеоны ялалт нь үзэгдэл төдий үйл явдал биш байсан ба тэрбээр үүгээрээ 19, 20-р зуунуудын колончлол, империализмын үндэс суурийг тавьсан юм. Анхдагч үр дагварууд болох дээрэмдэлт ба дарлан мөлжилтийн сацуу мүслимчүүд оюун санааны хувьд нэгэн томоохон асуулт гарч ирсэн нь Барууныханд уул шугамандаа өөрсдөөс нь илт давуу ба хамгийн сүүлд илгээгдсэн буюу ийнхүү төгөлдөршсөн номт шашин, түүнээс улбайлан хөгжсөн соёл нийгмийг яаж ялж чадав гэсэн асуулт байлаа.
Энэ асуултын нэг хариу нь 19 зууны сүүлд өрнөсөн исламын шинэчлэлийн хөдөлгөөнд орших бөгөөд тэрбээр дан ганц оршин тогтнон буй тогтолцоог эргэлзэлд оруулсанаараа л улс төржиж эхэлсэн явдал юм.

Үргэлжлэл бий